Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодисоор угааж эхэллээ

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил өнөөдрөөс эхэлж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийслэлийн Удирдах ажилтнуудыг шуурхай зөвөлгөөнөөс хөл хорионы хугацаанд хот нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэгийн нэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр, маргааш хийхээр болжээ.
Ингээд бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 автобусны буудлыг 2 бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ