Монгол улсад коронавирусын улмаас нийт 44 хүн нас бараад байна

Коронавирусээр халдварласан гурван хүн өчигдөр нас баржээ.
Энэ сарын 12-нд буюу даваа гарагт шинээр 704 тохиолдол илэрч байсан бол мягмар гарагт 885, лхагва гарагт 1208, пүрэв гарагт 742, баасан гарагт 1107, өчигдөр 980, өнөөдөр 1340 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр энэ долоо хоногт халдварын 7000 орчим шинэ тохиолдол илэрчээ. Энэ нь хатуу хөл хорио тогтоосноос хойш илэрч байгаа боловч хатуу хөл хорио тогтоохоос өмнө хүн амын дунд тархсан байсан өвчлөл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэ долоо хоногт коронавируст халдварын улмаас 22 хүн нас баржээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, тэдний нэг нь 44 настай эрэгтэй энэ сарын 16-нд онош батлагдаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын хүнд оноштойгоор нас баржээ. Мөн 51 настай эмэгтэй энэ сарын 17-нд онош батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Түүнчлэн иргэн Ц энэ сарын 15-нд шинжилгээгээр онош нь батлагдсан байна.
Ингэснээр манай улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 44 хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ