Нийт 29901 метр авто замын ан цав, заадсыг засварлажээ

Хөл хорионы үед нийслэлийн авто замыг засварлах ажлыг хийж байгаа билээ.  Авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварлажээ.  Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж тодруулан, шинээр 282 тэмдэг үйлдвэрлэж  Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ.  Нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний  байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ