"Adobe" компанийг үүсгэн байгуулагч таалал төгслөө

"Adobe Systems"-ийг үндэслэгчдийн нэг Чарльз "Чак" Гешке 82 настайдаа таалал төгслөө" гэж "Associated Press" мэдээлэв. "Энэ бол нийгэм, технологийн салбарын хувьд олон арван жилийн турш лавлагаа, баатар болж ажилласан "Adobe"-гийн асар их гарз юм. "Adobe"-гийн үүсгэн байгуулагчдын хувьд Чак, Жон Уорнок нар хүмүүсийн хоорондын бүтээлч байдал, харилцаа холбоонд хувьсал хийсэн шинэлэг програм хангамж боловсруулсан" гэж компанийн ерөнхийлөгч Шантану Нарайен хэлжээ. Калифорни дахь гэртээ нас барсан Ч.Гешкегийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Калифорниийн Пало-Альто хот дахь "Xerox"-ын судалгааны төвөөс замналаа эхэлсэн тэрээр 1982 онд Жон Уорнокын хамт ажлаасаа гарч, "Adobe Systems"-ийг байгуулсан юм. Түүнийг 1992 онд хулгайлж, дөрөв хоног барьцаалан, 650 мянган доллар нэхсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ