НМХГ-аас 16 чиглэлд 515 албан хаагч хяналт хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор 16 чиглэлээр 515 албан хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Үүнд:
- голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт,
- тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн шаардлага, тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байгаа эсэх,
- дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаа болон вакцины тээвэрлэлт, түгээлт, хязгаарлалт тогтоосон байгууллага,
- ПГУ-н шинжилгээний сорьц авч байгаа цэгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал,
- хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод,
- хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал,
- халдвартай хог хаягдлын устгал, эмийн сан, ундны усны чанар, цэвэрлэх байгууламж,
- коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хяналт (батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам)нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг хамаарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ