Сурлагын хоцрогдлыг нөхөх ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулна

Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд цахимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцжээ.
1. Насан туршийн суралцахуйн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ хийж санал боловсруулах
2. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчныг судлах, богино, дунд хугацааны төлөвлөлт, зураглал боловсруулах
3. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харъяат хүүхдэд монгол хэл, түүх, соёлын боловсрол олгох, Хилийн чанад дахь монгол хэл, соёлын сургалтын төвийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
4. Суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, цогц төлөвлөгөө боловсруулах гэсэн ажлын хэсгүүд хуралдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ