ЭМЯ: Халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт 1коронавируст халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26.692 боллоо. Мөн хугацаанд 426 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.772 боллоо.

Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нар барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна.

Одоогоор улсын хэмжээнд нийт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал 

  • хөнгөн-2124 /56,1 хувь/
  • хүндэвтэр-1293 /34,1 хувь/
  • хүнд-309 /8,2 хувь/
  • маш хүнд-63 /1,7 хувь/ хүн байна. 

Сар гаруйн өмнө биеийн байдал хүндэвтэр хүмүүсийн тоо 100 хүрдэггүй байв. Харин өнөөдрийн байдлаар 2124 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.  Мөн гэртээ 5140 хүн эмчлүүлж байгаагаас гэрийн ажиглалтад хэвээр үлдээх үү, эмнэлэг рүү шилжлүүлэх эсэх нь эргэлзээтэй 3914 иргэн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ