Гэр бүлийн хоёр машин дотроо нас барсан байжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна. Дээрх хэргийн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гэх ба гэр бүлийн хоёр машин дотроо нас барсан байжээ. Шалгалтын явцад, 38 настай эрэгтэй эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг хорлосон болох нь тогтоогдсон байна. Талийгаач эмэгтэйн нүүр, цээжин тус газарт нийт найман удаагийн хутганы шарх байсан гэх ба гэмт этгээд эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь нуух зорилгоор машины тээшинд хийсэн байжээ. Эхнэрээ хөнөөснийхөө дараа өөрийгөө хутгалж гэмтээн, хоолойгоо боомилж амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ажээ. Хэргийн газраас хоёр хутга, дөрвөн гар утас хураан авч шинжилж эхэлсэн гэх ба Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ