COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300 мянган хүн татжээ

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 мянган хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ.
Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр болох бөгөөд халдварын тархалт эрс буурах боломж бүрдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ