"НДШ-ийн хөнгөлөлттэй холбоотой саналыг шийдвэрлүүлэх чиглэл өгсөн"

Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эсэх талаарх сэтгүүлчийн асуултад хариулав. Тэрээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт, хувь хэмжээтэй холбоотой санал иргэд, аж ахуйн нэгжээс нэлээд их ирж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлийг ХНХ-ын сайдад өгсөн. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгж, иргэдээс тавьж буй асуудал, саналыг шийдвэрлүүлэх чиглэл өгсөн гэж болно" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ