С.Энхболд: 16 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулна

Өнөөдөр ЭМЯ-ны удирдлагууд аймгуудын дарга нартай халдварын нөхцөл байдлын талаар цахимаар хэлэлцжээ. Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө:
-Бид орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай худалдан авалтыг хийж байна. Архангай, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийт 4.2 тэрбум төгрөгөөр гурван ширхэг компьютер томографын аппарат авлаа.
Мөн 9.3 тэрбум төгрөгийн үнэтэй, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 16 аймагт хоёр сарын дотор барина. Сонгон шалгаруулалтад шалгарсан компани тоног төхөөрөмжүүдээ захиалсан. Бөөрний дутагдалтай иргэд манай улсад багагүй бий. Өвчлөлийн статистикийн дагуу 14 аймагт гемодиализын аппарат хуваарилна. Эмч нар хаа сайгүй дутагдалтай байна. Ялангуяа тархвар судлаач, лабораторийн эмч, лаборант нар ихээхэн дутагдалтай. Иймд богино хугацааны сургалтууд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ