"Өмнөд Африкын", "Бразилын" омог болон давхар мутацийн хувилбар нь Энэтхэгт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна

Сингх "Энэтхэгийн өнцөг булан бүрт коронавирусийн янз бүрийн омог түгээмэл болж байгаа ч тархалт нь бага байна" хэмээн мэдэгджээ. Эмч нар 13.000 тохиолдлын дээжийг шинжилгээнд хамруулахад 11 хувьд нь "британийн" омог, долоон хувьд нь B.1.617 илэрсэн бол коронавирусийн эсрэг вакцины үр дүнг бууруулдаг "өмнөд африкын" хувилбар бага хэмжээгээр илэрсэн гэнэ.
Энэтхэг улс коронавирусээр халдварласан тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт орж буй. Тус улсын ЭМЯ-ны хамгийн сүүлийн мэдээллээр COVID-19-ийн 16.9 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 сая гаруй хүн эдгэж, 192 мянган хүн коронавирус болон түүнтэй холбоотой өвчнөөр нас баржээ. Энэ улсад цар тахлын тохиолдол хоёрдугаар сарын дунд үеэс хойш тасралтгүй өссөөр байгаа агаад эмчлүүлж буй хүмүүсийн тоо 2,68 сая гаран болж өссөн аж.
Энэтхэгт өнгөрсөн 24 цагт нийт 352 мянга орчим халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 2.8 мянга гаруй хүн нас баржээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 17.3 саяд хүрч, одоог хүртэл 195 мянга гаруй өвчтөн нас бараад байгаа юм. Энэтхэг улс халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ