Шинээр 1,098 хүнээс коронавирусийн халдвар илэрч,найман хүн нас барлаа

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд  1098 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 32437 болж байна. 957 нь Улаанбаатарт,  135 нь орон нутагт, 6 нь зөөвөрлөгдөж бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Ховд 5, 
  • Дархан 40,
  • Эрдэнэт 5, 
  • Сэлэнгэ 3, 
  • Төв 23, 
  • Завхан 24, 
  • Өвөрхангай 11, 
  • Булган 3,
  • Дундговь 1, 
  • Дорнод 1, 
  • Увс 4, 
  • Архангай 11,
  • Чойр 3, 
  • Баян-Өлгий 1, 

Ингэснээр дотоодын халдвар 31849

Эмнэлгээс шалтгаалах халдвар 89,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 451, 

Улаанбаатарын халдвар 28216

Аймаг, орон нутгийн халдвар 3633 болж байна.

Сүүлийн 24 цагт 733 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 17543 боллоо. 

Нийт 4427 хүн эмчлэгдэж байгаагаас 2557 нь хөнгөн, 1447 нь хүндэвтэр, 343 нь хүнд, 80 нь маш хүнд байна.

8 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 88 болж байна.

78 настай эмэгтэй 3 сарын 24-нд онош батлагдсан

57 настай эмэгтэй 4 сарын 1-нд онош батлагдсан 

75 настай эмэгтэй 4 сарын 3-нд онош батлагдсан 

51 настай эмэгтэй 4 сарын 9-нд онош батлагдсан 

58 настай эрэгтэй 4 сарын 11-нд онош батлагдсан 

53  настай эрэгтэй 4 сарын 11-нд онош батлагдсан 

65 настай эрэгтэй 4 сарын 12-нд онош батлагдсан 

70 настай эмэгтэй 4 сарын 15-нд онош батлагдсан " гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ