НҮБ-аас Монголын энхийг сахиулагчдыг онцолжээ

Өмнөд Судан Улсын Жам Жанг суурингийн ойролцоо НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид руу 50 орчим зэвсэгтэй хүмүүс дайрсан явдал саяхан болжээ.

Энэ үеэр Монголын түргэн байрлах хүчний дайчид хэргийн газарт даруй очиж, ажилчдыг хамгаалан хүчирхийлэл даамжирхаас сэргийлж, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Уг явдалтай холбогдуулж “Thank you #Mongolia! Өмнөд Суданы иргэд Монгол Улсад талархаж байна” хэмээн НҮБ-ын цахим хуудсанд бичжээ. 

БНӨСУ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийнхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн нэг жишээ нь энэ юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ