Шинээр 1,171 хүнээс коронавирусийн халдвар илэрч ,9 хүн нас барсан байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,381 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,171 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 33,608 боллоо.

Мөн хугацаанд 490 хүн эдгэрсэн бол 9 хүн нас барсан харамсалтай мэдээлэл банйа.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 18,033 болоод байгаа бол уг өвчний улмаас нийтдээ 97 хүн нас бараад байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:  Хөнгөн-2635 Хүндэвтэр-1559 Хүнд-406 Маш хүнд-103 хүн байна. Эмчлүүлж буй нийт 4703 иргэн байна.  Нэн хүнд хүний тоо нэг өдрийн дотор 20-иор нэмэгдлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ