Цасан шуургатай өдөр сумын төвөөс гэр лүүгээ мотоциклтой гараад энджээ

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдаас гадна сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэл эхэлсэн өдрийн 17:50 цагт сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т Нар-Уулын худаг хэмээх газраас унаж явсан мотоциклыг олсон байна. Маргааш нь буюу 27-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олсон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. Тухайн өдөр салхитай, цасан шуургатай байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ