Хил нээх хугацааг ТАВДУГААР САРЫН 10 болголоо

Улсын Онцгой комисс өчигдөр (2021.04.29) цахимаар хуралдаж, хил нээх хугацааг тавдугаар сарын 10-наас гэж тооцож, Засгийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжсэн байна.
Мөн хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах, давтан тунгаа авсан, өвдөөд эдгэсэн хүмүүсийг ПСР болон орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журмыг тавдугаар сарын 5-нд батлах зэрэг асуудлаар санал нэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ