1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрч , 8 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.  Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

1190 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Орон нутгийн хувьд 138 тохиолдол бүртгэгдсэн байна.

  • Ховдод 14
  • Завханд 10
  • Баянхонгорт 1
  • Говь-Алтайд 21
  • Өвөрхангайд 2
  • Хөвсгөлд 1
  • Архангайд 2
  • Сэлэнгэд 19
  • Хэнтийд 1
  • Төвд 21
  • Говьсүмбэрт 2
  • Дорноговьд 2
  • Сүхбаатар 2
  • Дорнодод 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
 Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.   Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 35,979 боллоо. Мөн хугацаанд 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.  Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19,642 хүн эдгэрээд байгаа бол 110 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ