Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буй. Улмаар хасгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ. Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,467,200 болжээ. Өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна. Нийслэлийн хэмжээнд 1,037,675 хүн буюу 50.2% I тунд, 494,847 нь буюу 23.9% нь II тун вакциндаа хамрагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ