Шинээр 737 хүнээс коронавирусийн халдвар илэрч ,11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Сүүлийн 24 цагт нийт 737 хүнээс халдвар илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 хүн нас барлаа.
Харин 1291 хүн эдгэрснээр нийт 28553 хүн эдгэрчээ. Өчигдөр 116177 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 737 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 43201 болж байна. 681 нь Улаанбаатарт, 53 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 8,
- Дархан 3,
- Сэлэнгэ 5,
- Төв 9,
- Завхан 7,
- Өвөрхангай 9,
- Баян-Өлгий 2,
- Архангай 2,
- Хөвсгөл 5,
- Увс 2
Ингэснээр дотоодын халдвар 42538
Эмнэлгээс шалтгаалах халдвар 112,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 503,
Улаанбаатарын халдвар 37877,
Аймаг, орон нутгийн халдвар 4661 болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ