Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 73 хувийг вакцинжуулсан

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.05.06/ вакцинжуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2435 эмч, ажилтан ажиллалаа.

Эдгээр цэгт I тунд 22235, II тунд 13701 буюу нийт 35534 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн:

  • 73.6 хувь буюу 841712 нь I тунд,
  • 41.4 хувь  буюу 473430 нь II тунд хамрагдаад байгаа тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ