УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа

Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээр УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзлаа. Тэрбээр гишүүдтэй ажлын хэсэг байгуулж хэлэлцээрийн ширээнд асуудлыг шийдвэрлэхийг уриалж байв. Хэлэлцээрийн ширээнд суухын өмнө гишүүд үл ойлголцолд хүрж уулзалт өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар:
"АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Н.Алтанхуяг зэрэг хүмүүстэй ойлголцоод ажлын хэсэг байгуулан хэлэлцээрийн түвшинд авч үзье гэж байтал УИХ-ын Ж.Батсуурь зэрэг гишүүд дундуур орж ирэн асуудлыг улам төвөгтэй болгож байна. Цар тахлын энэ үед өлсгөлөнгөө зогсоо. Хэрэв үгүй бол би өөрөө энд чинь ирж өлсгөлөн зарлая" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ