Коронавирусийн халдварын 815 тохиолдол бүртгэгдэж , 7 хүн нас барлаа

ЭМЯ-наас мэдээлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,168 хүнээс шинжилгээ авах явцад 815 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,016 болж байгаа. 815 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол
711 нь Улаанбаатар хотод
99 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,451 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 29,984 боллоо.
Өнгөрсөн хоногт долоон хүн нас барлаа.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
ДЭМБ зургаа дахь вакцинаа бүртгэсэн нь БНХАУ-ын Вероцелл вакцин боллоо. Энэ вакцины аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгааг шалгаад ийнхүү баталгаажууллаа. Энэ вакциныг 18-аас дээш насны иргэдэд тарьж байна. ДЭМБ бүртгэснээр энэ вакциныг КОВАКС хөтөлбөрт ашиглах боломж бүрджээ. Дэлхийн 39 оронд Вероцеллийг хэрэглэж байна.
Дархлаажуулалтын цэгүүдэд очсон ч эмчийн үзлэгийн дараа таныг буцаасан бол тэдгээр иргэд өнөөдрөөс тусгай цэгүүдээр үйлчлүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ