"Зөв хүн электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг бүртгэн авлаа

      Өнөөдөр "Зөв хүн электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэн авлаа. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Д.Энхбатыг СЕХ бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчид "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ:

-Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархлаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголд нэг намаас хальж сэтгэх, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Намайг дэмжиж байгаа иргэд улс орныхоо төлөө ажиллаж чадах хүмүүс нэгдэж ажилласаай гэж хүсч сонгож байгаа гэж бодож байна. Бид Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг хамтран зүтгэгчидтэйгээ бий болгох болно. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.

Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг аль нэг намын төлөөлөл байх албагүй. Бидний хувьд Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шуналгүй, хулгай хийж, худал хэлсэн түүхгүйгээр, ирээдүйг тодорхойлох зорилт тавьсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын үзэл баримтлалыг яагаад дэмжих болсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана. Эрх бүхий намын тухайд байх л зүйл. Гэхдээ хэлбэр бол цаг хугацаа. Би энэ эвслийг сонгосны учир бол Монголын гурван сая хүн нийтээрээ эх орныхоо хөгжилд, нийгмийн амьдралд улс төрийн хүчний зүгээс оролцох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Би нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч аль нэг намыг сонгоогүй. Иргэдийн байр суурь, хандлагаас шалтгаалж энэ эвсэлд нэгдсэн. Өнөөдөр оролцоог л тэргүүн эгнээнд тавих шаардлагатай болоод байгаа юм. Хүн бүр оролцохгүй бол гаслаад л байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухлыг таниулахыг зорьж ажиллах болно.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ