СЕХ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэжээ

    Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн Баасан гариг (2021.05.07)-т 51 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.  

Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ