БНХАУ руу 7 автобусаар 209 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан байна

Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин тавдугаар сарын 7-ны өдөр хил давжээ. 

Харин тус боомтоор нүүрс тээврийн 50 автомашин, зэсийн баяжмал тээврийн 16 автомашин, бараа материал тээврийн 9 автомашин орж ирсэн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.

Урд хөршийн зүгээс Өмнөговь аймагт халдвар гарсны улмаас хилээр нэвтрэх машины тоог хязгаарлаад байгаа билээ.

БНХАУ руу 7 автобусаар 209 жолооч гарч  PCR шинжилгээнд хамрагдсан мэдээлэл байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ