ЭМЯ: 804 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Шинэ тохиолдол: Сүүлийн 24 цагт 804 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 44820 боллоо. Шинэ тохиолдлуудыг задалбал, дотоод халдвар 793, эмнэлгээс шалтгаалах халдвар 7, зөөвөрлөгдсөн 4 /Энэтхэгээс/, Улаанбаатарт 737, орон нутагт 56 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Эдгэрэлт: Сүүлийн 24 цагт 1389 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 31373 хүн боллоо. Тодруулбал, 363 хүн эмнэлгээс, 1026 хүн нь гэрийн хяналтаас гарчээ. 

Нас баралт: Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 162 боллоо. Тодруулбал, 63 настай эрэгтэй, 89 настай эмэгтэй коронавирусийн хүндрэлээр нас баржээ. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ