Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "E-Mongolia" төвтэй танилцаж байна

Төв шуудангийн 1-р давхарт E-Mongolia иргэдэд үйлчлэх төв үүдээ нээж байгаа ба иргэдэд үйлчлэх тус төвийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж байна.

Тус төв нь E-Mongolia -д нэвтрэх, үйлчилгээ авч чадахгүй  байгаа иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх зорилготой юм. 

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж байгаа юм. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна  “E-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ