Т.Баярхүү: Өнөөдрөөс нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү 

"Улсын хэмжээнд вакцинд хамруулахаар төлөвлөсөн хүмүүсийн 76.9 хувь нь эхний тунд хамрагдсан бол 30.1 хувь нь хоёр тунд хамрагдаад байгаа бол нийслэл Улаанбаатар хотын хувьд эхний тунд 93.9 хувь, хоёр дахь тунд 50 хувь нь хамрагдчихсан байгаа. Үүнтэй холбогдуулаад өнөөдрөөс эхлээд нийслэл дэх дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж байна. Улаанбаатарт 110 дархлаажуулалтын цэг ажиллаж байсныг 49 болгон цөөрүүлсэн. 

Орон нутагт дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-ноос нийслэлд вакцины хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх учраас тухайн үед буцаад дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэдгийг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ