Цар тахлын үед улстөржиж, вакцин саатуулсан хүнээр УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэрлэлээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины татан авалтад саад учруулсан хүмүүсийг эх орноосоо урвасанд тооцож цаг нь болохоор олон нийтэд мэдээлнэ гэж байсан. Тэгвэл иргэдийн хүлээлтийг үүсгэсэн вакциныг саатуулсан УИХ-ын гишүүнийг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоног дээрээ зарлалаа.

Тэрбээр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан. Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Түүний гэр бүлийн хүн Өлзийбүрэн байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл, тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш” хэмээв. 

    Энэ үгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадад байгаа Монголчуудаа авчирхыг олон удаа шаардаж байсан С.Одонтуяа гишүүнийг цар тахлын үед эх орноосоо урвасанд тооцож буй бололтой. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ