АН-ын гишүүдийн өлсгөлөн долоо дахь өдрөө үргэлжилж байна

Cонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэн, АН-ын бүлгийн зарим гишүүд тавдугаар сарын 5-ны оройноос эхлэн төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаж буй. Тэд тараагүй бөгөөд тэмцлээ ийн долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна.  Өчигдөр орой өлсгөлөн зарлаж буй гишүүд дээр үзлэг хийсэн эмч нар очиж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сахар унасан тул зайлшгүй шаардлагаар эмнэлэг рүү шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Харин С.Ганбаатар гишүүн эмнэлэг рүү явахгүй, эндээ байна хэмээн хариу мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ