Т.Гантөмөр: Энхтайваны гүүрний явган хүний замын резинэн түүхий эд дутсан

Энхтайваны гүүрний явган хүний шинэ зам чанар муутай болсон талаар олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тиймээс Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр энэ асуудалд дараах тайлбарыг өглөө. 

Тэрээр "Энх тайваны гүүрийг 1957-1958 онд БНХАУ-ын санхүүгийн туслалцаатайгаар байгуулсан. Үүнээс хойш 2004 онд нэг удаа Хотын даргаар Ц.Батбаяр ажиллаж байхдаа засвар хийсэн.

Дөрөвдүгээр сарын 30-нд гүүрийг хөрөнгө мөнгөнийхөө бололцоон дээр тулгуурлаад тавдугаар сарын 8-ны дотор засахаар болсон юм. Замын зорчих хэсэг болох 7200 мкв талбайн асфальтан хучилтыг Улаанбаатар зам засварын газар хийж гүйцэтгэсэн. 3 см орчим бүх хучилтыг хуулж авч, хатуу хучилт хийсэн. Хучилтад ямар нэг санал гомдол байхгүй. Мэргэжлийн байгууллагууд хүлээж авсан.

Мөн 54 ширхэг гэрэлтүүлгийн шон бий. Энэ шонгууд борооны усанд идэгдэж доод углуургаараа унаад, үүнээс өмнө хүчтэй салхи салхилахад хоёр гэрлийн шон унаж гэмтэж байсан. Тиймээс 54 гэрлийн шонг бүрэн сольсон. Бүр суурийн түвшинг нэг гадаргуун дээр авчирсан. Бүх цахилгааны кабелийг гэрэлтүүлгийн тусгалыг сэргээж, хүчин чадлыг сайжруулсан.

skip-share

Явган замыг бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см хэртэй бүхэлд нь хуулах болно .Гэтэл, нэгдүгээрт цаг байхгүй. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулна гэхээр хөрөнгө мөнгөний хувьд хүрэлцэхгүй байсан.

Энхтайваны гүүрний хоёр талаар явсан 1400 мкв явган хүний замыг зарим хүмүүс "чанар муу байна, дутуу байна" гэсэн гомдол гаргасан байна. Үүнд би тайлбар өгье. Гүүрний зорчих хэсэг асфальтан хучилттай аятайхан болчихлоо. Дөрвөн асарт засвар хийгээд, гэрэлтүүлгийг шинэчиллээ.  Явган хүний зам маань гологдоод байна гэж яриад ямар ч байсан өнгөлье гэж шийдсэн. Бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см хэртэй бүхэлд нь хуулах болно.

Гэтэл, нэгдүгээрт цаг байхгүй. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулна гэхээр хөрөнгө мөнгөний хувьд хүрэлцэхгүй байсан. Гуравдугаарт, энэ доор Энхтайваны гүүрийн гэрэлтүүлгийг тэжээж байгаа шонгуудын цахилгаан кабель, троллейбусны цахилгаан холбооны шугамууд байгаа учраас хуулах цаг байхгүй гээд, резинэн хучилт хийе гэж шийдээд тавдугаар сарын 3-ны оройноос бэлтгэлээ хийж эхэлсэн.

skip-share

Явган замд 2004 оноос хойш засвар хийгээгүй, их хэмжээний эвдрэлтэй, хагарсан ан цав үүссэн байгаа юм.

Улс орон даяар улаан бүсэд орсон, барилгын дэлгүүрүүд хаалттай, БНХАУ-ын хил хаалттай байсан. 2020 онд УБ хотын нийтийн эзэмшлийн автобусны карман болон замуудын өгсүүр, уруудах хэсэгт халтиргаа гулгаа үүсгэдэг газар резинэн хучилт хийдэг компанийг олж уулзаад "Цаг богино байна. 1400 мкв талбайд зам тавиач гэж хэлсэн. Энэ компани 3-ны өдөр ажлаа эхэлсэн. 4-ний шөнө хасах градустай байсан учраас талбайгаа бэлдэх хэмжээнд ажиллаад, 5,6,7,8-нд хучилтаа хийсэн. 1000 гаруй метрийг бүрэн хучсан, 400 м газар дутуу байгаа. Дутуу хэсгүүдэд хил гааль нээгдэж байгаатай холбогдуулаад энэ компани дутуу материалаа урдаас оруулж ирээд үлдсэн замыг гүйцээе гэсэн гэрээ хэлцлээр түр ажлаа зогсоосон байгаа юм.

Хотын дарга, миний бие мөн Авто замын хөгжлийн газар энэ ажлын явц бүрд хяналт тавьж байна. Явган замд 2004 оноос хойш засвар байхгүй, их хэмжээний эвдрэлтэй, хагарсан ан цав үүссэн газар байгаа юм. Энэ дээр нь бетонон зуурмаг тавиад тэгшлээд хийнэ гэхээр замын мэргэжлийн компаниуд ингэж хийвэл насгүй болно гэсэн. Харин барзгар гадар дээр илүү сайн шигдэж орно гэж хэлсэн юм. Зарим жижиг засварыг материал ирвэл гүйцээхээр болсон.

Баталгааны хувьд Улаанбаатар хотын олон гудамж зам талбай дээр ийм резин хучилтыг хэд хэдэн компани хийсэн. Угаагаад, бороо орох тусам тодордог. Машины дугуйн үрэлт үүсэхгүй учраас хууларч ховхрохгүй. Зарим хонхорхойг явцын дунд засаж хүлээж авна. Татвар төлөгчдийн мөнгөөр хотын удирдлагууд аль болох чанартай хийсэн ажлыг хүлээж авахаар ажиллаж байна. Харамсалтай нь хил хаалттай, цаг богино байлаа.

Зардлын хувьд:

Гэрэлтүүлгийн 54 шонг Улаанбаатар гэрэлтүүлэг компани иж бүрэн солиход 65 сая төгрөг гарсан.

Дөрвөн асар, багана, гүүрний хашлагын засварыг "Цагаан толгой нуур" компани хийж дуусгасан. Резин замын метр кв-ыг 45 мянга буюу 90 орчим сая төгрөгөөр хийсэн. Энэ компани гурваас дөрвөн жил эвдрэл гэмтлийг засаад явна" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ