С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Тодруулбал, С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял, Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан. Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ