ШӨХТГ: Нийслэлийн 900 СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирдэг гомдлын багагүй хувийг эзэлдэг СӨХ-ны асуудлыг шийдвэрлэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 900 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа шилэн болгохоор болжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаарх мэдээллийг өглөө.
"Улсын хэмжээнд 1500 СӨХ, Нийслэлийн хэмжээнд 1200 СӨХ бий. Үүнээс 895 нь СӨХ-ны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй байдаг. Үнэ төлбөргүй ашиглах шилэн СӨХ програмыг дээд зөвлөл эрхлэн явуулна. СӨХ-нд гардаг томоохон асуудал болох дундын өмчид анхаарна. Үүнд ямар айл төлбөрөө өгч байна, өгөхгүй байна гэдэг нь нээлттэй харагдана. Өөрөөр хэлбэл СӨХ-той холбоотой мэдээллүүд ил тод болно. Шилэн СӨХ програмд хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг багтаасан. Конторууд төлбөрөө бэлэн мөнгөөр эсвэл захирлынхаа дансаар авдаг гэх дутагдалтай тал бий. Мөн СӨХ-өөр дамжаад 211 мянган айл өрхөөс ирж байгаа санал, гомдлыг ШӨХТГ дээр хүлээн авна. Эрчим хүчний зохицуулах хороо нь конторуудад тусгай зөвшөөрөл олгодог учир удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байгаа конторуудын талаар мэдээлэх, хариуцлага тооцох байдлаар ажиллана" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ