ХӨСҮТ: Хоёр сувилагчийн байрны урьдчилгаа 10 сая төгрөгний батламж гардуулав

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өнөөдөр сувилагч нарын баярыг тохиолдуулан хоёр ажилтныхаа байрны урьдчилгааг шийдэж тус бүрт нь 10 сая төгрөгийн батламж гардууллаа.
Ингэхдээ нэгэн сайн санаат иргэний тусламжтайгаар сувилагч тусгай мэргэжлийн 36 ажиллагсдын дунд сугалаа зохион байгуулжээ.
Дээрх хоёр ажилтны ипотекийн 6 хувийн зээлийг Хас банк олгохоор болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ