Дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарь

Улаанбаатар дулааны сүлжээ компаниас энэ оны зуны улиралд дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарийг баталсан байна.
Засварын ажил тавдугаар сарын 16-наас эхлэн наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах юм байна.
Хуваарьт заасан хугацаанд шөнийн бригад ажиллах аж.
Айл, өрхийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсохыг тус компаниас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ