Ц.Оюунгэрэл: 10 хоногийн турш бухимдсан ч, энергиэ зөв зүйлд зориулья гээд "ИОН" намыг байгууллаа

      УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өгсөн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр намаас гарч, залууст зориулсан шинэ платпорм үүсгэнэ гэдгээ мэдээлээд байсан юм. Тэгвэл тэрбээр шинэ нам байгуулж байгаагаа сая зарлаж, намынхаа үзэл баримтлал, гишүүдээ хэрхэн бүртгэх талаар ярьж байна. 

Энэ үеэр тэрбээр:

      29 жилийн дараа АН-аас гарах хүсэлтээ нулимстайгаар бичлээ. АН-д намайг дэмжиж байсан хүн маш их байлаа.

Залуучуудад зориулсан шинэ платпормыг үүсгэх хэрэгтэй гэж бодсон. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа. “Иргэний оролцооны нэгдэл” намын нэрийг надад баталж өгсөн.

Залуучууд өөрийгөө бүртгүүлж, хэн нэгэн хүний “цүнх баригч” байх шаардлагагүй. Гар утаснаасаа намд элсдэг боллоо. Аппликейшнээр бүртгүүлж, хаана байгаагаас үл шалтгаалан намын улс төрийн үйл ажиллагаанд орж, цахим үнэмлэх авах боломжтой. 10 хоногийн турш бухимдсан ч уур уцаарт зориулж байгаа энергиэ зөв зүйлд зориулья гэж бодоод намын дүрмээ боловсруулсан” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ