УОК-Маргаашнаас тодорхой салбаруудын үйл ажиллагааг шат дараатай нээхээр боллоо

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна. Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна.
УОК: кофе шоп заал 50 хувийн дүүргэлттэй, сургалтын танхимууд 10 хүртэлх хүнтэй, фитнесс, иог, зарим зочид буудал, амралтын газрууд гэр бүлийн хүрээнд маргаашаас үйл ажиллагаан нь нээгдэнэ.
Үүнд:
- Кофе шопыг заал танхимдаа 50 хувь дүүргэлттэй нээх
- 10 хүртэлх хүнтэй бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа
- Бялдаржуулах үйл ажиллагаа, йога фитнес
- Бассейн 50 хувийн дүүргэлттэй нээхээр болжээ.Түүнчлэн энэ сарын 22-ноос эхлэн зочид буудал, амралт, хоолны газруудыг нээхээр төлөвлөж байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ