Коронавируст халдварын 541 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт 8000 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 541 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 48642 болж байна. Мөн 2 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 207 боллоо.
Мөн хугацаанд 1306 хүн эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 40.900 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд задалбал:
- Улаанбаатарт-511 (Нийт 42.807)
- Орон нутагт-30 (5113) Өнөөдрийн байдлаар 4256 иргэн, хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 103-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Харин 527 хүний бие хүнд, 1406 хүний бие хүндэвтэр, 2220 иргэний биеийн байдал хэвийн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ