Захиргааны шүүхээс С.Эрдэнийн АН-ын тамгыг хүчинтэй гэж үзлээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Эрдэнийн АН-ын тамга, тэмдэгийг хүчин төгөлдөр гэж үзлээ. Тодруулбал, С.Эрдэнийн АН-ын даргаар М.Тулгат сонгогдоод буй. Тэгэхээр тэдэнд байгаа тамга хүчин төгөлдөр гэсэн үг аж. Уг асуудлаар өнөөдөр 16.00 цагт АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийхээр болжээ. Сануулахад, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан байдаг. Харин өнөөдрийн хурлаас С.Эрдэнэд буй тамга тэмдэг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ