ЗБД-ын сангаас ипотекийн урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны үеэр "Зээлийн батлан даалтын сангаас орон сууцны урьдчилгаа 30 хувийн талыг төлөхөөр ярилцаж байна" хэмээн ярилаа.

Тэрээр "Тавдугаар сарын 10-ны байдлаар 3944 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийнх нь 15 хувийг нь төлж, иргэн түүнийгээ ипотекийн зээл дээрээ нэмж төлөх талаар ярилцаж байна. Ингэснээр иргэд зээлдээ хамрагдах амар ч эргээд их зээл төлөхөөр харагдаж буй.

2023 онд ашиглалтад орох шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар нийслэлчүүд 20 жилийн турш бохирын асуудал ярихгүй. Харин шинээр хийх цэвэр бохирын шугамын өргөтгөл засварт 33 тэрбум төгрөг шаардлагатай.

Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байна. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ.

Хамгийн их газар олголт нийслэлд байна. 71 тэрбум төгрөгийн газар нөхөн олговрын асуудал байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ