Монгол Улс хүн амынхаа 54.7 хувийг вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт орж байна

Сүүлийн өдрүүдэд 40-44 насныхан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Харин 25-29 насны иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Дэлхийн 206 улсад дархлаажуулалт хийж буй. Дэлхий дахинд нэг тун вакцин хийлгэсэн нийт хүн амын 62.8 хувийг хамруулсан үзүүлэлтээр Израйль улс нэгдүгээр байрт, Монгол Улс нэгдүгээр тунд хүн амынхаа 54.7 хувийг хамруулснаараа хоёрдугаар байрт орж байна. Харин удаах байрт Их Британи, Бахрайн, Унгар улс орж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ