Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч  байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах хүсэлт ирүүлжээ.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хорионы хурлыг 13,30 цагт хийх юм. 

Улсын начин Э.Энхбатын хувьд БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд ухаан орсон ч тархи нь хүнд бэртсэн учраас ярьж, хөдлөж чадахгүй байгаа аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ