УОК: Аж ахуй нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг буцаад хуучин хэвэнд нь орууллаа


УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
-5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
-5-рсарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.  
-Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
-Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
-Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  

Аж ахуй нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг буцаад хуучин хэвэнд нь оруулж байна. Дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл, ресторанууд 24:00 цаг хүртэл ажиллана. 
 Аж ахуй нэгж, иргэн та бүхэн хичээж байгааг ойлгож байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газраас шалгахад халдвар хамгаалал мөрдөхгүй байх, давтан тунд хамрагдсан эсэхийг шалгахгүй байх зөрчил гаргаж байна. Тиймээс хаа хаанаа дүрэм журмаа ягштал баримтлахыг анхааруулж байна” гэлээ.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ