Грект томоохон түймэр гарав

Афинаас баруун зүгт ойд эхэлсэн түймэр хот руу орж, байшингуудыг шатаан, Акрополийг утаа бүрхжээ. Нийслэлийн удирдлагуудын мэдээлсэнчлэн түймрийн улмаас 5.000 гаруй га ой шатаж, орон сууцны барилга байгууламжууд сүйдэн, цахилгаан дамжуулах шугамыг зогсоож, утаа нь Грекийн өмнөд хэсэгт, тэр битгий хэл Эгейн тэнгис дэх амралтын газар хүртэл үнэртэж буй гэнэ. Афинаас баруун зүгт Лутраки амралтаас 70 км зайд анх гарсан түймрийг унтраах ажилд ус шүрших 17 онгоц, гурван нисдэг тэрэг, 250-иад гал сөнөөгч дайчлагдсан бөгөөд 18 суурин, хоёр хийд, гэлэнмаа нарын нэг сүмийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Грек улс гал түймрийн хохирлыг тооцох зорилгоор Европын холбооны хиймэл дагуулын үйлчилгээг ашиглахыг хүссэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ