"Евровидение"-гийн шигшээд өрсөлдөгчид тодорлоо

Нидерландын Роттердам хотноо олон улсын "Евровидение" дууны тэмцээний хоёр дахь хагас шигшээ тоглолт болж, эцсийн шатанд оролцогчдын нэр тодорхой болов. Тэмцээний вэбсайтад "Албани, Серб, Болгар, Молдав, Португали, Исланд, Сан-Марино, Швейцари, Грек, Финландын оролцогч шигшээд шалгарлаа" гэж мэдээлсэн байна. Дашрамд дурдахад хагас шигшээгийн эхнийхэд гуравт орсон хойд хөршийн дуучин Манижа тавдугаар сарын 22-ны бямба гарагт болох шигшээд өрсөлдөх юм. Эхний хагас шигшээгийн дүнгээр тэмцээний ялагчийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж буй ба "Евровидение"-гийн журмын дагуу 2021 онд тэмцээнийг зохион байгуулах Нидерландаас гадна Их Британи, Испани, Герман, Итали, Францын дуучид автоматаар шигшээд шалгараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ