Тээвэрчид, малчид ард иргэдийн анхааралд

Маргаашаас эхлэн орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээх гэж байгаа боловч цаг агаарын хувьд аян замд гарахад туйлын тохиромжгүй Улаанбаатар хотоос өмнө тийшээ Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн чиглэлд салхины хурд 28 м/с, зарим үед 34 м/с давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурах бол Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо, нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэх цаг агаарын нөхцөл бүрдэж байна. Иймд та бүхнийг аян замд гарах, орон нутагт зорчих хөдөлгөөнөө 23-ны өдөр хүртэл хойшлуулж төлөвлөхийг зөвлөж байна.
ЦУОШГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ