Туул голын эрэг дэх 19 тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүлжээ

Нэр бүхий УИХ-ын гишүүд Туул голын эрэг дээрх бургасыг тайрч, газарт нь байшин барих тухай асуудлыг эсэргүүцэж буйгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлээд буй.
Тэгвэл өнөөдөр тэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад Туулын бургасыг тайрахыг хэрхэвч зөвшөөрөхгүй хэмээгээд, голын ай сав дахь 19 тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүссэн байна.
Шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүдэд Б.Энхбаяр, С.Одонтуяа, Ж.Сүхбаатар, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нар багтаж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ