Худалдаа үйлдвэр үйлчилгээний 11130 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

     2021 оны 05 дугаар сарын 08-23-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.  Шалгалтад үйл ажиллагаа нээгдсэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн нийт 11130 газар хамрагдаж халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй нийт 965 зөрчлийг илрүүлж, 539 буюу 55.8 хувийг арилгууллаа.
Үүнд:  Хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 6093, хүнсний үйлдвэр 19, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 882, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 571, бусад 2984, кофе шоп /давхардсан тоогоор/ 271, чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар 162, сургалтын төв 98, бассейн 22, зочид буудал 15, саун 4, зах худалдааны төвүүд 9 хамрагдлаа. 
   Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй 5, хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 15 иргэн, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн 11 иргэн нийт 29 аж ахуйн нэгж,иргэний үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах 30 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 6 албан шаардлага хүргүүлж, 43 хуулийн этгээд, хувь хүнд зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, 6 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 10 нэр төрлийн 189 ширхэг,1.350.900 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

image

image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ