UBS телевизийн бүтээл “Мөнх хаан” кино төсөл үргэлжилж байна

Түүхэн туульсын, уран сайхны бүрэн хэмжээний энэхүү бүтээлийг гадаад дотоодын олон үзэгчдэд зориулан бүтээх бөгөөд кино найруулагч, продюсер, кино жүжигчид өргөн далайцтай ажиллах онцгой томоохон төсөл юм. Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Энэ түүхийн үнэнийг зарим талаар гуйвуулах, өөрчлөх, бусад олон хэлбэрээр үнэнээс ангид харуулах явдал багагүй болсон энэ цагт монгол уран бүтээлчид, тэр тусмаа UBS телевизийн ерөнхий захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжаваар тэргүүлсэн багийнхан үнэнд хамгийн ойр дөхүүлсэн уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийллээ.
“Мөнх хаан” кино зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, н.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр нар хамтран туурвижээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ